Маргаашаас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу хуваарьт шилжиж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 17

Улсын онцгой комиссын хуралдаанаас замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна.  Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, Зам тээврийн сайд Л.Халтар, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар оролцож байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар:  Бидний тооцоолж байснаас олон тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учаас хөдөлгөөнийг хумих байдал руу орохгүй бол эрсдэл дагуулж байна. 

Маргаашаас эхлээд нийтийн тээврийн хэрэгсэл  07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хатуу цагийн хуваарьт шилжиж байна. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэнд оруулна. Бусад үед хөдөлгөөн зогсоно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.