Д.Нарангэрэл: Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 455 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 18

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд нийт коронавирусээр батлагдсан тохиолдол 455 болоод байна. Энэ нь өмнөх өдрийн 11:00 цагаас хойш 21 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Тодруулбал, халдвар өнөөдрийн байдлаар Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Улаанбаатар хот гэсэн дөрвөн газар өвчлөл кластер хэлбэрээр бүртгэгдээд байна.

Ингэж өвчлөл бүртгэгдэж байгаа энэ үед иргэд сонор сэрэмжтэй, эв нэмэгдэлтэй байх шаардлагатай байна. Нэгэнт клатер тохиолдол бүртгэгдэж байгаа тохоилдол бид бүхэн бүгдээрээ коронавирусийн халдвар авах эрсдэлтэй" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 "Арваннэгдүгээр сарын 17-нд таван лабораторид 1,643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. 

  • Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болж байна.
  • Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ.
  • Төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн байна.

Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгаа" хэмээн хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.