Өчигдөр коронавируст халдварын 38 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 887 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 12 сар 07

“Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23,341 хүнд коронавируст халдварын PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 887  боллоо. Үүнээс 384 хүн эдгэрээд байгаа бол нийт 494 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна.

38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатарт байна. Үүнээс 29 нь халдварын ойрын хавьтлууд үлдсэн 3 нь эрүүл мэндийн ажилтан байна. Мөн Сэлэнгэд 2, Дорноговь 3, Орхон аймагт 1 тохиолдол шинээр нэмэгдэж, дотоодын халдварын тоо 439, манай улсад бүртгэгдсэн халдвар 887 болоод байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.