Лос Анжелесийг зорьсон Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэх үү?

Спорт ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 12 сар 23

Тив, дэлхийн олон тэмцээнд эх орныхоо нэрийг мандуулсан МУГТ Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст орох нь гэсэн мэдээлэл үе, үе гарах болсон.

Тэрээр өнгөрсөн хавар нэг сар АНУ-д амьдарч мэргэжлийн боксын спорттой танилцаж, судлаад ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар нэгэн хариулт өгөөгүй ч "Мэргэжлийн бокс миний мөрөөдөл. Цаашдаа мэргэжлийн рингэнд тоглоно гэж боддог.  Наана нь Олимпийн аварга болох зорилтыг өөртөө тавьсан" хэмээн ярилцлагадаа дурдаж байсан юм. Мөн АНУ-ын хоёр ч компани, мэргэжлийн боксын менежерүүд санал тавьсан талаар ярьсан билээ. 

Солонгос улсад болсон "Инчён 2014" Азийн наадамд шүүгчдийн луйвраар харамсалтайгаар ялагдсан тэрээр өдгөө Лос Анжелест байгаа ажээ.  Лос Анжелест дасгалжуулагч Joe Goossen-ны удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.Тэрээр Олимпийн аварга болсоныхоо дараа мэргэжлийн боксын рингнээ хүч үзэх нь тодорхой бололтой. 

http://times.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх