О.Гүндэгмаа спортын хамгийн дээд шагналаар шагнууллаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 25

Дөрвөн хоногийн дараа хуучин оноо үдэж, шинээ он угтах гэж байна. Оны зааг дээр оныхоо шилдгүүдийг шалгаруулж алдаршуулдаг билээ. Тэгвэл монгол улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, "Монгол Глобал" компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нар МҮОХ-ны дээд шагнал "Алтан од" одонгоор шагнууллаа. Уг шагнал манай улсын спортын хорооноос олгодог хамгийн дээд шагнал нь юм.

Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Л.Ундралбат, ОУХМ Ц.Мөнхзул нар "Алтан-Очир" одонгоор энэгэрээ мялаав. 

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх