Б.Чинбат “Давтагдашгүй” тоглолтоороо фенүүддээ бэлэг барина

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 29
 

Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл "Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат хэдхэн хоногийн өнмө, төр түмнийхээ хайр хүндэлэлийг хүлээж “Хөдөлмөрийн гавъяаны одон”-оор шагнуулсан билээ. Тэрбээр түмэн олондоо талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож тоглогдоод багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл үзэгчдийн ам дамжин яригдсаар байгаа “Давтагдашгүй” хэмээх тоглолтоо өргөн барихаар болжээ.

 “Давтагдашгүй” тоглолтоо 12 сарын 31-нд 13:55 минутаас 1-р хэсгийн, 1 сарын 1-нд 11:50-аас 2-р хэсгийн тус тус Монголын үндэсний Боловсрол суваг телевизээр орон даяар гаргахаар болжээ. Ингээд төр түмнийхээ хайр хүндлэлийг хүртээд удаагүй байгаа эрхэм уран бүтээлчдээ цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөж, талархсан сэтгэлийн бэлгийн хүлээн авцгаая.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх