Дуучин Э.Минжинсор залруулга хийлээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 05

 

Монголын урлагийн ертөнцөд од болон гялалзаж байсан охидын цөөн хамтлагийн нэг бол “Спайк”. Тус хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор харийн оронд амьдарч хоёр ихэр охинтой болсон билээ. Дуучин бүсгүй маань саяхан эх орондоо ирсэн.

Эх орондоо ирээд удаагүй байгаа дуучин Минжинсорын талаар таагүй мэдээлэл цацагдаад байгаа. "Гадаад хүнтэй суухгүй байхыг Монгол охидод захисан" гэх яриа газар авсан. Тэгвэл энэ талаар дуучин бүсгүй албан ёсоор тайлбар хийлээ. 

Тэрбээр “Гадаад хүнтэй суугаад сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө. Хэдийгээр гадаад хүнтэй суусан ч зүрх сэтгэл нь Монголдоо байдаг учир тэднийг сайн ойлгоорой гэж би хэлсэн. Хэвлэлээр миний бичсэнийг гуйвуулсан учир тайлбарлах нь зөв гэж бодлоо. Найзууд минь цааш нь үнэнийг дамжуулаарай” хэмээн залруулга хийн тайлбарласан юм.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх