Х.Бадамгэрэл: Эрүүл мэндийн эрхэм сайд нэртэй сүнснүүд юу хийдэг бол оо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 05

 

Гоёл наадмаас төрөн гарсан өнөө жилийн отгон топ Х.Бадамгэрэл. Түүний хүүхэд өвдөж улсын эмнэлэгт хэвтсэн байна. Харин Бадмаа ихэд бухимдалтай явна. Тэрбээр "Эмчилгээ бол улсын эмнэлэг үнэхэээр ярилтгүй сайн. Гэвч хүнд суртал ихэрхэл байнга л байх юм. Хүүхдээ бодоод эхчүүд коридороор модон орон дээр гудас тавиад хажуулдана, ор ба өрөөний хүрэлцээ туйлын хүнд учир ихэнхдээ коридорт гаргахаас өөр аргаүй. Би ч өөрөө тэгж хонож үзлээ. Олон бяцхан зулзагууд ээжийнхээ хамтаар мөн л адил эмчлүүлээд л нөхцөлдөө дасан зохицоно. Монголын эрүүл мэндийн салбар байнга л асуудалтай доройтолтой байх юм.

Нэг л сайхан ярьдаг сайд дарга нар ажлаа огт мэддэггүй юмуу эсвэл мэдсэн ч хийдэггүй байх. Аль ч улсад хүүхэд хамгийн чухал үнэт зүйл баялаг баймаар. Энэ бяцхан үрсэд сувилагчдаа аятайхан ар өврөөр нь гуйж байгаад эм тариага цагт нь хийлгэх л эхчүүдин харцнаас мэдрэгдэнэ. Тав тухын талаар бүр ч яриад байх ч зүйл алга даа. Эрүүл мэндийн эрхэм сайд нэртэй сүнснүүд юугаа хийж байдаг болоо. Хүүхдээ гэсэн ээжүүдийн халуун сэтгэл тэднийг эмчилж буй эмнэлгийн ажилтнуудын чин сэтгэл л хүүхдиг эрүүл болгох юмдаа" гэлээ. 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх