“Амьдрал нулимсанд дургүй” МУСК өнөөдөр нээлтээ хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 01 сар 06

Хүмүүний амьдралын ээдрээт нэгэн зурвасыг харуулсан “Амьдрал нулимсанд дургүй” нэртэй Монголын уран сайхны кино нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Эл бүтээл нь “Дээд гэгээн Pictures” компанийн бүтээл бөгөөд киноны гол дүрд жүжигчин А.Туяа, дүрүүдэд Б.Батзаяа, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Р.Баттогтох нарын уран бүтээлчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Ц.Энхцогт ажиллаж дууг нь дуучин н.Эгшиглэн дуулжээ.

Амьдралыг нуруундаа үүрэн зүтгэж яваа олон эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл болсон гол дүрийн  бүсгүйн амьдрал цаашид хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн ирээд үзээрэй.

“Амьдрал нуламсанд дургүй” кино өнөөдөр 17 цагт нээлтээ хийж “Тэнгис”  кино театрт хийж “Тэнгис”, “Өргөө”, “Соёомбо” кино дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох тус киноны албан ёсны трэйлэр болон дууг нь хүргэж байна. 

Эгшиглэн - "Амьдрал нулимсанд дургүй" киноны дуу

"Амьдрал нулимсанд дургүй" киноны албан ёсны трайлер 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх