Жүжигчин Л.Нурбулан ярилцлагадаа дурдаагүй зүйлээсээ болж гүтгүүлжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 07

 

 

Жүжигчин Т.Латиф агсны хүү Л.Нурбулан нийгэмд ташаа мэдээлэл түгсэн учраас хэвлэлийн бага хурал хийлээ. Түүнийг өнгөрсөн хавар, тоглолтынхоо өмнө MNB.MN сайтад ярилцлага өгөхдөө Баян-Өлгий аймаг , Ховд аймгийн хүүхэд залуучуудыг муулсан зүйл ярьсан хэмээн хүмүүс бичиж эхэлсэн аж. Тодруулбал, Л.Нурбулан “Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй байна. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ? гэж асуухад Н.Назарбаев гэж хариуллаа. Монгол улсын нийслэлийг юу гэдэг вэ? Гэхэд Астана хэмээн хариулж байна” хэмээн ярилцлага өгч Баян-Өлгийн хүүхэд залуу үеийг үл тоож, доош хийлээ хэмээн дайрч давшилах болжээ.

Дээрх ташаа мэдээллээс үүдэн түүнийг гүтгэж буйд тэрбээр  “Ийм худал мэдээлэл гарч л байдаг ингэс хийгээд намжих байх гэж хүлээсэн боловч бүр хүчээ авч найз нөхөд, төрөлх нутгийн иргэдийн сонорт хүрч дургүйцлийг нь хүргээд байна” гэсэн юм. 

Мөн миний яриаг санаатайгаар гуйвуулж, ташаа мэдээлэл түгээж байна. Би тухайн үед mnb.mn сайтад өгсөн байсан. Гэхдээ тэр ярилцлагаас мушгин гуйвуулж, дээрх мэдээллийг цацсан байсан. Ямар зорилгоор, ямар хүмүүс ингэж байгааг мэдэхгүй байна. Цаашдаа би иймэрхүү асуудалд орохгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхгүй байх шийдвэр гаргаад байгаа хэмээн онцоллоо. 

Түүний www.mnb.mn сайтад өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншаарай. Энэхүү ярилцлага нь 2014 оны 12 сарын 11-ний өдөр Л.Нурбулан: Би мориор бол хурдан угшилтай уран бүтээлч  нэртэйгээр тус сайтад нийтлэгдсэн байсан өнөөдөр ч архивт нь анх хэвлэгдэж байсан хэвээрээ хадгалагдан үлдсэн байна. Тиймээс уншигч та бүхэн үнэн учрыг тунгаан бодно биз ээ.

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх