Д.Ганцэцэг нарийн бичиг болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 07 ・ 2

 

 

"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан  УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг та таних биз ээ. Драмын теартын авьяаслаг залуу жүжигчид болох А.Ганчимэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар шил шилээ даран өнгөрсөн онд театраа орхисон. Тэдний нэгэн ч хэрхэн яагаад юунаас болж тайзаа орхих болсон талаараа ганц ч үг ган хийгээгүй юм. 

Драмын театр хэмээх их айлын хаалгыг хаасан эрхэм бүсгүйчүүд маань өдгөө уран бүтээлээ туурвин яваа. харин Д.Ганцэцэг юу хийж байгаа нь саяхныг хүртэл нууц байсан билээ. Тэгвэл тэрбээр нарийн бичгийн албыг хаших болсон аж. Тодруулбал, Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогджээ.  

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: