Х.Тэргэл: “Хувьсал”-ынхан хэр удаан үнэнээс зугтаахыг харж л явья

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 07 ・ 2

 

“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонуудаараа үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ.

Тэгвэл тус продакшны жүжигчин А.Ганчимэгийн зохиолыг нь бичсэн “Зүрхээр наадагч” кино шүүхэд дуудагдах нээ хэмээн мэдээлж байсан. Тэгвэл эл асуудал хурцдаж яруу найрагч Х.Тэргэл ихэд бухимдалтай явна.

Яруу найрагч Хулганайн Тэргэл "Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, "Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой" гэж шүлэглэж бидэнд бэлэглэсэн байдаг. Гэтэл, "Зүрхээр наадагч" гэдэг кинонд бидний нэрийг бүгдийг оруулаад, аавын шүлгийг хүртэл хуулсан байгаад хэн ч гэсэн гомдолтой байна биз дээ. Бидний ууган ах 1969 оны, отгон дүү 1976 оных. Тэр үед бидэн шиг содон сайхан, ховор чамин нэртэй ганц ч хүүхэд байгаагүй. Сүүлд 1990-ээд он, шинэ мянганд төрсөн хүүхдүүдэд дуурайж будаан ширхэг, бороон дусал шиг олноор үржүүлж өгсөн дөө" хэмээсэн. 

Мөн албан ёсоор тус прадокшны хамт олныг шүүхэд өгөх талаараа тэрбээр би тэднийг шүүхэд өгнө. Аав минь өөд болоод ганц жил ч болоогүй байхад хул­гайч гэж дэлгэцээр доромжилж, бас цахим ертөнцөөр доромжлогдох боломжоор хангаж өгсөн тэдэнтэй үсээ цайтал тэмцэнэ. Тэднийг өмөөрч, өөгшүүлж буй олон ч хүнд өөрөө хулгай хийсэн гэмтэн шиг өчнөөн доромжлууллаа. Үнэхээр гомдолтой байна. Уранчимэг аавын маань бидэнд зориулсан сэтгэлийн сайхан үгийг хээв нэг ашиглачихаад, миний дүү, ангийнхаа охин Ялгуунд ч дуулгаж болох л байсан даа. Одоогийн нөхцөл байдлаар бол миний аав хулгайч шиг харагдаад, тэд харин агуу уран бүтээлчид болж нийгэмд ойлгогдоод байна. Хүн чанаргүй байна гэхэд ийм байж болох уу, даанч гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүнчлэн "Хулгайч луйварчид өөрсдийнхөө байнгын дүрээ л хуулбарлан, хулгайлсан кинондоо гаргадаг аж. Жүжигчин А.Ганчимэгтэй миний бие удаа дараа холбогдохыг оролдсоны эцэст өчигдөр холбогдож наад шүлгээ хэзээ бичсэнээ л хэлээд өгнө үү гэв, утсаа таслан зугтав. "Тэргүүн "сониныхон тэдэнтэй холбогдож тодруулга өгнө үү гэжээ. Тайлбарлах шаардлагагүй гэж хариулсан байна.... Аргагүй л гаршсан их гарын хулгайчдын хариулт байна шүү. Би хэрвээ ийм байдалд орсон бол хүний нүүр харж чадахгүй ээ. Ядаж хүн чанар үр хүүхдээсээ ичээд уучлаарай гэж хэлэх байлаа. Хэр удаан үнэнээс зугтааж явахыг, хэр удаан үйлийн үрээс нуугдахыг тань харж л сууяа, жүжигчин нэрийг гутаасан "Хувьсал" хэмээх нэртэй луйварчдыг. Үнэнээр явж буй хүнд өвгөдийн сүнс тусалдаг, үнэнээр амьсгалж буй үйл тэнгэр бурханд ивээгддэг жамтай" гэж яруу найрагч Х.Тэргэл өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Лосол / 2015 01 сар 08/

    Хулгайчаас зуун сая до******** нэхэмжлэх хэрэгтэй

    1
    Хариулах
  • Лосол / 2015 01 сар 08/

    Хулгайчаас зуун сая до******** нэхэмжлэх хэрэгтэй

    Хариулах