Дуучин Наагийгийн ИТГЭЛ пянз дуудлага худалдаагаар 6.5 сая төгрөг хүрч, Итгэл хүүд ИТГЭЛ нэртэй пянзаа бэлэглэсэн ӨДӨРЛӨГ

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2023 03 сар 04 ・ 1

Улсын филармонийн гоцлол дуучин Наагий буюу Н.Наранбаатар өнөөдөр өөрийн уянгалаг дуунуудаас бүрдсэн “Итгэл” цомгийн ПЯНЗ-ны нээлтээ Шангри-Ла худалдааны төвд хийлээ.

Түүний ИТГЭЛ цомог пянз хэлбэрээр худалдаанд гарч буй бөгөөд уг пянз 12 инч, HEAVY VINYL /180гр/ хэлбэрээр хэвлэгдэж пянзанд зориулж REMASTERING-г Японд хийлгэжээ. 

 

 

Пянзны нээлт 2023.03.04-нд Шангри-Ла худалдааны төвд 14:00 цагаас болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянмонгол чуулга, жазз дуучин Хулан, дуучин Жожо нар урилгаар оролцсон юм.

 

 

Түүнчлэн энэ үеэр хоёр номерийн ПЯНЗАА дуудлага худалдаанд оруулахад түүний багын найз нь түүний уран бүтээлийн дээжийг 6 500 000 төгрөгөөр авсан юм.

 

 

Үүнээс гадна урлаг соёлын алдартнууд түүнд баяр хүргэн дурсгалын үгтэй пянзыг гардан авсны дотор Зууны манлай дуучин Б.Сарантуяа байсан юм. Мөн тэрбээр өөрийн ИТГЭЛ нэртэй пянзаа Итгэл нэртэй хүүд бэлэг болгон гардуулсан гээд олон гэнэтийн бэлэгтэй арга хэмжээтэй өдөрлөг боллоо.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • бат / 2023 03 сар 26/

    Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө

    Хариулах