Морин хуурчдын дунд “Хөхөө Намжил” уралдаан зарлагдлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 12

 

  

    Монголын эзэнт гүрний үеэс өвлөгдөн өдгөө ч хүндэтгэн дээдэлж хоймроо залж ирсэн өнө эртний түүхтэй эрхэм морин хуур хөгжмөө Монголчууд бид үеийн үед эрхэмлэн дээдэлж явах ёстой. UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна.

   Мэргэжлийн болон мэргэжлийн бус хэмээн ялгалгүй морин хуур тоглодог хэн бүхэн орох боломжтой уг төслийнхөө шагналын санг нэлээд өндөр зарлаад байгаа юм байна. Түүнчлэн нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 7 сая төгрөг, гуравдугаар байр 5 сая төгрөг аж.

   Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёр чавхдасаараа хорвоог дэлхийг учраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх