Үнсгэлжин” Ө.Уянга

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 16

Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаар овоглосон алдартай уран бүтээлчид олон. Тэдний нэг бол яах аргагүй МУГЖ дуучин Ө.Уянга. Тэрбээр Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан.

Түүний хоолойн чадал, чансаа олон хүнийг сонгодог урлагт дурлуулсан гэдэг. Тэрбээр "Эх орон”, Би-Монгол“, “Ижий улирал”. “Ээжээ” зэрэг дууг бидний сэтгэлд хоногштол амилуулсан билээ. “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүүтэй ханилан суусан.  Хосууд шинэ оны өмнөхөн гурав дах үрээ өлгийдөн авсан.

Дууч бүсгүй маань янз бүрийн DVD, CD цуглуулах хоббитой гэнэ. Тэр дундаа жаз, блюз, поп рок, дуурь гээд бүх төрлийн шилдэг бүтээлүүдийг цуглуулдаг аж. Мөн тоглолт, шинэ уран бүтээлдээ зориулан авсан даашинзны арвин цуглуулгатай болжээ. Ингээд түүний "Үнсгэлжин" болсон гэрэл зургийг энэ удаад онцлон хүргэж байна.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх