UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан хөтлөгч Чойжилсүрэн буюу Чойжоог үеийн залуус нь андахгүй танина. Тэр хөтлөгчийн ажлаасаа гадна дуулах дуртай нэгэн. Хэд хэдэн уран бүтээлээ хийж, клипээ цацаад амжсан билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө "Чам руу" шинэ клипээ сонсогчдын хүртээл болголоо. 

 

Чойжоо "Шинэ ондоо өөртөө барьж байгаа бэлэг. Мөрөөдлөө тээгээд үхэлтэй биш, залуу байгаа дээрээ хүссэн зүйлээ хийж байгаа. Хүн бүхэнд бүтээгүй хайр, эсвэл хэсэг хугацааны салалт, хамт байхыг хүсч, хүлээдэг тийм нэгэн хүн "хайр" байдаг биз ээ. Хүлээлт бүхэнд, хайр бүхэнд тийм мэдрэмж авч байсан, хайртай учирч байсан хэн бүхэнд зориулав" хэмээн шинэ клипнийхээ талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.