Дуучин Д.Лхагва: Амин-Эрдэнэ охины бие сайжирч гэрийнхэндээ инээд бэлэглэж байна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 16 ・ 1

 

Нэгэн үе сонсогчдыг байлдан дагуулж байсан “Guys” хамтлагийн дуучин Д.Лхагва тэрбээр дуучин гэхээсээ илүү кино урлагт хүч үзэж эхэлсэн. “Амьдрал төсөл” кинонд хүүгийнхээ хамт тоглосон. Мөн "Мухар гудамж" киноныхоо нээлтийг хийж үзэгчдийн хүтээл болгосон билээ. 

Тэгвэл тус киноны хамт олон нэгэн сайн үйлсийн аянг дэлгэрүүлжээ. Энэ талаар дуучин Д.Лхагва "Сайн байцгаана уу найзуудаа! "Мухар гудамж" кино маань дэлгэцэнд гарч байх үед нэгэн сайн үйлсийн аянд та бүгдийг уриалж байсныг санаж байгаа байх. Тэр бол зүрхний ховдол хоорондын цооролттой наймхан сартай Амин-Эрдэнэ /Аюуш/ охинд амьдрал бэлэглье гэсэн миний уриа байсан. Энэхүү уриалгаар "Мухар гудамж" киног үзсэн хүн бүрийн тасалбарын 500 төгрөгийг бяцхан охины эмчилгээнд зориулсан билээ. Тэгвэл одоо бяцхан охин маань Энэтхэг улсад очиж хагалгаанд ороод, хагалгаа маш амжилттай болоод эх орондоо ирлээ.

Амин-Эрдэнэ /Аюуш/ охин маань бие нь сайжирчихсан ээж аав ах эгч нартаа инээд хөөр, аз жаргалыг бэлэглэн тэнд нэгэн гэр бүл элэг бүтэн сайхан амьдрал нь цэцэглэж байна. Хүн бүрийн амьдрал үргэлж сайхнаараа байх болтугай. Энэ үйлсийг маань дэмжсэн, киног маань үзсэн хүн бүхэнд БАЯРЛАЛАА. Та бүхнийг хүндэтгэсэн LVA entertainment, GUYS хамтлаг" гэлээ.

Монголын маань нэг айл элэг бүтэн байж эрүүл энх амьдрахад нь тусламжын гараа сунгасанд киноны хамт олонд болон киног үзсэн түмэн олондоо уншигчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Д.Ана

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 17/

    setgeliim dem blj tuslamjiin garaa sungasn lhagwaad irgenii huwid bi talarhaj bn,burhan tanai ger bvliig iweeh boltugai,odoo ts****id niigmiin emzeg bvlgiinhend tuslah heregtei shv????amjilt hvsie

    Хариулах