"Netflix" платформын цувралд монгол дуучны дуу сонгогджээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 01 сар 31 ・ 1

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй "Netflix" платформын цувралд монгол уран бүтээлчийн дуу сонгогдсон байна.

Тодруулбал, 2021 оны "People’s Choice" шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт дуучин Магнолианы “The Bride & The Bachelor” гэх дуу сонгогджээ. Энэ дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Магнолиан буюу Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн байна.

Уг цуврал нь "Netflix" дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ. Уран бүтээлч Магнолиан буюу Б.Дөлгөөн “Famous Men” цомгоос хамгийн анх “The Bride and the Bachelor” дууг бичиж байжээ.

Тэр анхны EP цомогтоо энэ дуугаа оруулах гэж дуучин Ч.Цэлмүүнтэй хамтран дахин сэргээж дуулсан байна. Дууны клипний зохиолыг найруулагч С.Бямба бичиж, найруулжээ.

Залуу уран бүтээлч 2016 оны "Андерграунд" кино наадмын үеэр найруулагч С.Бямбад хүсэлт тавьж, уран бүтээлчийн дуу хамгийн их таалагдсан учраас клип хийхээр болсон гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: