Desant "BIG FISH" Official Concert - 06/08 болоход ХОЁР ХОНОГ үлдлээ.

Тодруулбал, энэ зуны хамгийн анхны томоохон шоу тоглолтын салхийг Реппер Desant хагалах гэж байна. Түүний шоу тоглолтын тайз нь өмнө нь хэзээ ч Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгэжээ. 

Тус тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож фэнүүдтэйгээ нэгэн үдшийг доргио өнгөрүүлэхээр зэхээд буй юм. Уран бүтээлчид бүтээлээ хүргэхээс гадна гэнэтийн бэлгүүд ихтэй гэнэ.  Цухас задалбал, Хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах юм байна.

Тасалбарын үнэ: 69,000₮

VIP тасалбар: 600,000₮

Тасалбарыг Shoppy.mn болон GS25 дэлгүүрийн салбаруудаар худалдаалж байна.

Цахим тасалбар худалдах авах: https://shoppy.mn/desant

Холбогдох утас: 8998-0000, 9919-7150