“Хамтдаа-2” нийтийн дуучдын нэгдсэн гала тоглолт ганцхан удаа

Урлаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 21

Өнгөрөгч оны 11-р сараас эхлэн TV8 телевизээр гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан нийтийн дуучдын төлөөлөл болсон 16 уран бүтээлчдийг хамруулсан Хамтдаа-2 реалити шоуны хаалтын тоглолт 2-р сарын 6-нд ердөө ганцхан удаа UB place-н концертийн их танхимд болох гэж байна.

Тус тоглолтонд Хамтдаа-2 шоуны 16 оролцогчид өөрсдийн шилдэг уран бүтээлээ өргөхөөс гадна тайзан дээр Хамтдаа-2 шоунд хийж байсан даалгавар тэмцээн зэргийг сонирхуулах юм байна. Мөн тоглолтонд урилгаар 
"Шинэ үе" продакшин
"Маск" продакшин
МУГЖ Вандан, Дуламсүрэн 
МУГЖ Жавхлан, Эрдэнэчимэг
МУГЖ Батбаяр ,Батболд
МУГЖ Батсүх
МУГЖ Бүрнээбаяр нар ирж ая дуугаа өргөх ажээ.

Ингээд та бүхэнд хамтдаа шоуны оролцогчидтой хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх