Мисс П.Шүүдэрцэцэгийн “том” даашинзны учиг тайлагдав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 21

 

 

Мисс, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг олны танил болж хэдийнээ урлагт өөрийн байр сууриа олсон залуу жүжигчин. 

Тэрбээр “9009”, “Хайрлаж болох уу”,  “Валентины захидал”, хамгийн сүүлд  "Ану хатан", "Анирлагч", "Би эмэгтэй хүн" зэрэг кинонд тоглосон.  Шүүдрээ телевизийн олон ангит кинонд хайртынхаа хамтаар тоглосон бөгөөд залуу ээжийн дүрийг бүтээсэн. 

Залуу, эрч хүчтэй, ихийг хийж бүтээхийн төлөө зориглон алхаж буй П.Шүүдэрцэцэг гаднаасаа ч,  дотроосоо ч сайхан байхыг эрхэмлэдэг. Хөөрхөн Шүүдрээ саяхан нэгэн нууцлаг бэлэг авсан тухайгаа "Ийм том хайрцагтай нууцлаг даашинз... Даахгүй мэт..." хэмээж байсан билээ. Тэгвэл энэхүү даашинзыг нэгэн Солонгос эрхэм түүнд бэлэглэжээ. Саятан болгох дамжаа киног үзсэн үзэгчид учрыг илүүтэй ойлгож байгаа биз ээ.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх