Дэлхийн аварга DJ TRENTINO Монголд

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2015 01 сар 22

DJ нарын дунд RedBull-ээс зохиодог Thre3Style тэмцээний 2013 оны Дэлхийн аварга алдарт DJ TRENTINO 1 сарын 29нд Монголд ирэх бөгөөд тус DJ-г Монголын Chicago Club өөрсдийн нээлтэд зориулан урьж авч ирж байгаа юм байна. 1сарын 30нд Crocus Event Hall-д залуусд зориулан энэ оны анхны томоохон хэмжээний шоу болох ба маргааш нь буюу 31нд Chicago Club-д VIP нээлтийн шоу дээр тус тус тоглох юм байна. Мөн энэ томоохон арга хэмжээнд орос улсаас мэргэжлийн бүжигчин бүсгүйчүүдийг авчирж хөтлөгчөөр нь та бидний сайн мэдэх залуу жүжигчин Ууганаа хөтлөх сурагтай.Тус шоуны таксны үнийн хувьд чанартай хөтөлбөртэй томоохон арга хэмжээ гэхэд боломжын үнэтэй байх бөгөөд:1 сарын 30нд Crocus Event Hall-д такс 30.000₮1 сарын 31нд Chicago Night Club-д такс 50.000₮үнэтэйгээр тус тус худалдаалагдах юм байна. 

     Бусад нэмэлт мэдээлэл болон хөтөлбөрийн талаар зохион байгуулагчидын зүгээс нууцалж байгаа бөгөөд үнэхээр гайхалтай нүсэр том шоу болно гэдэг нь баттай гэсэн шүү залуусаа.Энэ их хямралын үеэр залуусаа сэргээж нийгэмээ сэргээхээр энэхүү үйл ажиллагааг зохиож буй Chicago Club их хэмжээний хөрөнгөөр засвар шинэчлэлт хийсэн гэнэ. 

 

 

 

DJ Trentino Монголчуудтай мэндчилж байна 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх