Нийтийн дуучдын хамтарсан "Энх мэндийн хадаг" тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 23

    Аялгуут дуугаараа хөглөгдөж байдаг дуунд дуртай монголчууддаа зориулан “MNC” телевизээс “Энх мэндийн хадаг” нэртэй нийтийн дуучдын хамтарсан теле концертыг зохион байгуулж байгаа билээ. Уг тоглолт нийтийн дууны үе үеийн төлөөлөгч нар нэгэн дээвэр дор хуран чуулж байгаагаараа онцлог юм.

   Тоглолтонд МУГЖ дуучин Жавхлан, МУГЖ дуучин С.Батсүх, МУГЖ дуучин Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ У.Далантай, МУГЖ Вандан, Дуламсүрэн, МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр, МУГЖ дуучин Ө.Уянга, дуучин Намсрайноров, Увертура, Шуранхай хамтлаг зэрэг  олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс сонордуулах нь ээ.

   Тоглолт 2015 оны 1 сарын30 нд 19:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрт болох гэж байна. Тасалбарын үнэ: 9900 төгрөг. Харилцах утас: 9909-7573, 88056142, 9993-9554 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх