Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2025 04 сар 22

Төрийн банкнаас харилцагчдынхаа цахим хэрэглээг дэмжих зорилгоор банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах өргөн боломж бүхий Гялсбанк үйлчилгээндээ ээлжит урамшууллаа зарлалаа.
Энэ удаагийн урамшуулалт аян нь 04-р сарын 1-ээс эхлэн 12-р сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжлэх бөгөөд улирал бүрийн онцлогт тохирсон байгальд ээлтэй бараа, бүтээгдэхүүн, эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэх эрх зэргээр харилцагчдыг урамшуулах юм.
“Улирал бүр урамшуулалтай Гялсбанк” аянд оролцох нөхцөл:
Азтан тодруулах хугацаа:
- 2-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /21 азтан/
- 3-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /15 азтан/
- 4-р улирлын урамшууллын эздийг 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр /13 азтан/ State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаараа дамжуулан тус тус тодруулна.
Хэрэв та хараахан Гялсбанк үйлчилгээний харилцагч болж амжаагүй бол Монгол орны өнцөг булан бүрд байрлалтай Төрийн банкны аль ч салбар, нэгжид хандан харилцагч болох боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны веб сайт, албан ёсны сошиал сувгаар болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
Гялсбанк Илүү Гялс- Илүү хялбар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.