Л.Оюун-Эрдэнэ хамтралаас татгалзан, амиа аврахаар УИХ-ын гишүүдийг лоббидож эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 10 цагийн өмнө

МАН-ын Бага хурлаас хойш зургаан өдөр өнгөрлөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох чимээ ч алга.

Хамтарсан Засгийн газраа цээжээрээ хамгаална гэж таахалзаж байсан тэрээр өнөө АН, ХҮН-ийг жийнэ. Амийг минь авраач хэмээн УИХ-ын гишүүдийн лоббидож эхэлсэн бололтой.

Энэ нь ч түүний хувьд зөв арга биз.

Угаас Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг тараах эрх мэдэл нь Үндсэн хуулиараа хууль тогтоох дээд байгууллага буюу УИХ-д хадгалагдаж байгаа билээ.

Үндсэн хуулийн 44 дүгээр зүйл:

  1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
  2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэж заасан.

Харин өнөөдрийн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд парламентын хөлд сууж, амиа хамгаалах лоббигоо хийж байна.

Өчигдөрхөн УИХ-ын чуулган хэлэлцэх асуудал их байгаагаа гайхан хуваарьт бус даваа, мягмар гарагуудад хуралдах тов зарласан ч өчигдөр 19 цаг хүртэл хуралдаж бүх асуудлаа хэлэлцсэн гэх шалтгаанаар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаа хийгээгүй.

Даваа гараг бүр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах хуваарьтай ч МАН-ын бүлэг хуралдаагүй бол АН-ын бүлэг хуралдаж байгаад Ерөнхий сайдыг УИХ-д орж ирж мэдэгдэл хнийнэ гэх чимээнээр хурлаа түр завсарлуулсан. Гэсэн ч Ерөнхий сайдын мэдэгдэл пүрэв гарагт болж хойшилсон.

Үүний цаана дээр хэлсэн хувилбараар Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийг лоббидож, дарах кнопыг нь өөртэй авч эхэллээ.

Монгол Улсын Их Хурал бол Төрийн эрх барих дээд байгууллага мөн. Бид Үндсэн хуульдаа ингэж тунхагласнаар Монгол Улс Ардчилсан сонгуулиар ард түмнийхээ саналаар пардаментаа бүрдүүлдэг бөгөөд Засгийн газар, Ерөнхий сайд нь УИХ-аас томилогдож, ажлаа шууд тайлагнаж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, огцруулах бол УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдэх учиртай.

МАН-ын Бага хурал дээр Хамтарсан Засгийн газраа цээжээрээ хамгаалж, “Хамтралыг зөвшөөрөхгүй бол би өөрөө огцрох өргөдлөө өгнө” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ том дугарч, нулимстай үгээ хэлсэн нь бий. Нэгэнт Бага хурлын тогтоол батлагдаж Хамтарсан Засгийн газраас гэрээгээ зөрчсөнийг нь гаргаж МАН дангаараа Засгаа бүрдүүлнэ гэхээр Л.Оюун-Эрдэнийн огцрох өргөдлийг хүлээсээр 6 хоночихлоо.

Тэр гүрийсээр эцэстээ хувь засаг нь шийдэх эцсийн цэг буюу УИХ-ын гишүүдийг лоббидож, итгэл үзүүлэхийг гуйж буй бололтой.

эх сурвалж: urug.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх