Ширэн бээлийтэн Шинэхэн кинонд тогложээ

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 26 ・ 3

 

“ОНЧ МЭРГЭН” продакшны удахгүй нээх Дэлгэцийн бүтээлийн “ЧИМГЭЭ” гэх бүсгүйн дүрд  Боксын спортын ОУХМ,  МУ-ын 4 удаагийн аварга, Ази Тивийн аварга Э.УЯНГА  тоглосон байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр энэхүү киноны тамирчин бүсгүй  “Чимгээ”-гийн дүрд олон арван жүжигчин бүсгүйчүүд проб өгсөн ч найруулагчид нь “хөдөлгөөний эвсэл дутмаг байна” гэсэн шалтгаанаар гологджээ.

Ингээд эцэст нь ОУХМ Э.Уянгад санал тавьсанаар энэхүү дүр дэлгэцэнд амилж буй гэнэ.

Эмэгтэйлэг зөөлөн төрхтэй ч эрчүүдийн спортыг сонгон хичээллэж, Монгол улсдаа төдийгүй  Тив Дэлхийд төрийнхөө далбааг өргөж яваа энэ бүсгүй “ОНЧ МЭРГЭН” продакшны шинэхэн кинонд ямар “ДҮР” бүтээсэн бол...

 

 

 

Эрдэнэсоёл овогтой УЯНГА

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

1989.09.27 нд төрсөн. Жинлүүрийн орд.

1995-2005 онд Нийслэлийн ЕБС-н 39-р дүгээр сургуулийг

2005-2010 онд МУБИС-н Биеийн тамирын сургуулийг “Спорт аялал жуулчлалын менежер, багш” мэргэжлээр дүүргэсэн.

СПОРТЫН АМЖИЛТ:

2009 оноос Л.Энхбаатар багшийн удирдлага дор Боксын спортоор хичээллэж эхэлсэн.

2011 онд Индонезийн “Эзэн Хааны Цомын Тэмцээн”-ээс МӨНГӨН медаль

2011 онд Казакын “Олон Улсын Эмэгтэйчүүдийн тэмцээн”-ээс ХҮРЭЛ медаль

2012 онд Монгол улсад зохиогдсон “Ази Тивийн Аварга Шалгаруулах” тэмцээнээс АЛТАН медаль

2012 онд “Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний 5-р байр

2014 онд “Taipei City Cup” тэмцээнээс МӨНГӨН медаль

2009,2013 онд УАШТ-ээс МӨНГӨН медаль

2010,2011,2014,2015 онуудад УАШТ-ний АЛТАН медалыг 4 удаа хүртсэн Монгол Улсын Боксын спортын шилдэг тамирчин юм.

 

 

 

 

Эх сурвалж: www.ssport.mn

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 03 сар 19/

    Уянгаадаа улам их амжилт хүсье. Сайхан байна. Сайн байна. Урагшаа Урагшаа Урагшаа.

    Хариулах
  • Зочин / 2015 03 сар 09/

    яг тэр кино хэзээ гарах юм

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 28/

    goe bna.sain bna.saihan bna. Amjilt husiee!!!

    Хариулах