Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
3 цагийн өмнө

Өнгөрсөн хаврын турш шоу нэвтрүүлгийн зах зээлийг амжилттай байлдан дагуулсан “Анухай фитнес шоу” нэвтрүүлгийн дөрөвдүгээр “season”-ы бэлтгэл ажил хангагдаж, олон нийтийн дундаас нэг оролцогчоо сонгоход бэлэн болжээ.
Бодибилдинг, фитнессийн Дэлхийн хошой аварга,багш дасгалжуулагч, ОУХМ Н.Анухай болон “ТВ8” телевизийн хамтран бэлтгэдэг “Анухай фитнес шоу”-ны шинэ цувралд олон нийтийг төлөөлөх оролцогчийг шалгаруулах цахим бүртгэл эхэлжээ.
“Anuxai’s fitness-4” реалити шоунд хэрхэн бүртгүүлэх вэ?
I шат | ШИЙДВЭР - Та 45 хоногт өөрийгөө өөрчлөхөөр зориг шулуудсан бол TV8 Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан танилцуулах “Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөнө.
II шат | СОРИЛТ - Нэвтрүүлгийн багийнхан болон шүүгч нар 60 бүсгүйг сонгож, шүүгч нартай нүүр тулж уулзах эхний ярилцлагад урина.
III шат | ИТГЭЛ - Өөртөө итгэж, сорил шалгуурыг давсан 6 бүсгүй урьдчилсан шатны шалгаруулалтад үлдэнэ.
IV шат |СОНГОЛТ – Шүүгчдийн саналаар цорын ганц оролцогчийг сонгон, “Anuxai’s fitness-4” реалити шоуны зургаа дахь буюу олон нийтийг төлөөлөх оролцогчоор өрсөлдөх эрхийг олгоно
Цахим бүртгэлийн холбоос: https://forms.gle/sq9jfyheZ9jQRhss9
Бүртгэл 2025 оны есдүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Бүртгэлд хамрагдаж, тэнцсэн бүсгүйчүүдийн шалгаруулалтыг камерын өмнө нээлттэй явуулах бөгөөд ажил мэргэжил насны хязгаар заахгүй, жингийн хязгаар тавихгүй. “Өөртөө хувьсал хий” уриатай тус шоу нэвтрүүлэгт оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй гэнэ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.