Хакухо М.Даваажаргал хатуу сануулга авлаа

Спорт ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 01 сар 29 ・ 8

Сүүлийн өдрүүдэд Монголчуудын магнайг тэнийлгэсэн баярт мэдээ монголын өнцөг булан бүрээр цуурай татуулж байна.

Монгол бөх японы сумогийн ноён оргилд хүрсэн, монголчууд з саяулаа болсон зэрэг түүхэн үйл явдлууд яах аргагүй бидний сэтгэлийг огшоож байгаа. Гэтэл сүүлийн өдрүүдэд Хакухо М.Даваажаргалыг сумогийн холбооноос хатуу сануулга өглөө гэх мэдээ цахим ертөнцөөр цацагдах болжээ.

Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай үйл явдал болж өнгөрсөн. Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга ёкозүна Хакухо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудаа баярлуулсан сайхан мэдээ бий.

Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд М.Даваажаргал япон озэки Кисэносатотой барилдаж, зэрэг унасан хэмээн үзсэн юм. Ингээд шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахиж барилдуулахаар болсон.

Дахин барилдуулахад Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэж түрж гаргаснаар 33 дахь түрүүгээ авч, гайхамшгийг бүтээсэн. Хакухо М.Даваажаргал гайхалтай бөх гэдгээ, үнэхээр төрсөн аварга гэдгээ нотлон харуулж чадлаа. 1500 жилийн түүхтэй Японы сумо бөхийн оргил амжилтыг эвдэж, гайхамшгийг бүтээж чадсан Монгол хүүгээрээ монголчууд бахархаж байгаа.

Гэтэл Японы Эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакvхо, түүний багш Миягино ояката нарт Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноvми хатуу анхааруулга өгчээ.

Өөрөөр хэлбэл Сумогийн холбооны хурлын үеэр засуулууд тэр дундаа Хакvхогийн сүүлийн барилдааныг шүүсэн ояката нар “Аварга хүний буурь суурьгүй байна”, “Үндэсний спортыг юу гэж бодоод байна вэ” гэх зэргээр шүүмжилсэн байна.

Учир нь Хакvхо түрүүлснийхээ маргааш хэвлэлийн хурлын үеэр “Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаж ялчхаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэж дахин барилдуулах шийдвэр гаргасан. Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав. Дүрс бичлэгээр нягталсан хэр нь ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгчид өмнө нь барилдаж явсан бөх байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай” гэж засуулуудыг шүүмжилсэн юм байна.

Мэдээллийн эх сурвалж  www.NEW.mn сайт : А.Ханд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Л.Хантүрүү / 2015 01 сар 30/

    Монгол эр хүн чөмөгтэй...

    2
    Хариулах
  • Л.Хантүрүү / 2015 01 сар 30/

    Зүрх, ухаанаа зэрэг хамгаал

    2
    Хариулах
  • Эрдэнэ / 2015 01 сар 30/

    Манай аварга 13 дах өдөр яах аргагүй давсан, тэглээ ч давтан барилдаанаар бүр батлаад өгсөн, тийм учраас Даваажаргал аварга минь ийм юманд анхаарал тавиад хэрэггүй биз дээ... Тэртээ тэргүй асуудал ойлгомжтой болж байсан өдрүүд ... Японд сумо бөхөөр гадаадын бөх ялаад том амжилтыг нь эвдээд байхад тэ

    Хариулах
  • Монгол / 2015 01 сар 30/

    Хакуход баяр хүргий. Наад ******сайн са******райнууд чинь чамаас айж байгаа нь ингэж илэрч байна. Болгоомжтой байхад илүүдэхгүй. Сумогийн түүхэнд хэн ч эвдэхгүй рекорд амжилт гаргана гэдэгт итгэж байна.

    Хариулах
  • baagii / 2015 01 сар 29/

    Шар шинийг тохиолдуулан “Батхүлэг авто сервес” ххк бүх төрөлийн авто машины хэвлэмэл хулдаасандаа 10-30% онцгой хямдрал зарлалаа. Жич Toyota Prius машин 200,000-аас 150,000 болж хямдарлаа. Урамшуулал болгож BATKHULEG CAR WASH-аар 3н удаа угаалгах эрх бэлгэнд аваарай.
    Бидэнтэй холбоо барих утас:

  • Зочин / 2015 01 сар 29/