Дита Фон Тизийн тоглолтын “халуухан” зураг авалт

Урлаг ・Нийтэлсэн: Нийслэл Хүү 2015 02 сар 10
Бурлескийн хатан хаан гэгддэг АНУ-ын бүжигчин, жүжигчин, загвар зохион бүтээгч Дита Фон Тизийг мэдэхгүй хүн гэж үгүй. 18 настайгаасаа корсет өмсөж эхэлсэн тэрбээр өдгөө дэлхий дээрх хамгийн гуалиг, нарийхан бэлхүүстэй эмэгтэйд тооцогддог. 

Түүний бэлхүүс жирийн үедээ 55 см байдаг ч хүсвэл 41 см хүртэл нарийсгаж ч чаддаг байна. Мөнхийн залуугаараа харагддаг нууц нь эрүүл зөв хооллолтын дэглэмийг баримталж, талхнаас татгалзах хэрэгтэй юм. Мөн түүнчлэн өглөө бүр ургамлын гаралтай хөнгөн зууш идэж хэвших учиртай байдаг ажээ.
 
Өдгөө тэрбээр оддын гэрэл зурагчин Шерил Нилдстэй хамтран ажиллаад олон жилийг ардаа үдсэн билээ. Энэ хугацаанд Шерил Нилдс Дита Фон Тизийн олон гайхалтай зургийг авсан байдаг. Ингээд та бүхэндээ “The Bird of Paradise” үзүүлбэрийнх нь зургуудаас толилуулъя.
Эх сурвалж: www.dita.net

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх