Жүжигчин Д.Ганцэцэгийн “гэр бүл” -ийн сар шинийн гоёо

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 17 ・ 1

 

Жүжигчин Д.Ганцэцэгийг алаг нүдэн хэмээн "Жинжиймаа" кинонд тоглосноос хойш таних болсон. Өдгөө “Хувьсал” продакшны жүжигчнээр ажиллаж дэлгэцийн уран бүтээлд илүүтэй тоглож буй. Цахим хуудасыг идэвхитэй хөтлөгч жүжигчин бүсгүй маань Сар шинийн гоёлоо найзууддаа сонирхууллаа.

Тэрбээр "Бидэн гурав нь ийм гоёлтой шинэлэх нь дээ. Монгол зон олон минь сайхан битүүлж, сайхан шинэлээрэй. Хөхөгчин хонин жилдээ сэтгэл тань сүү шиг цагаан, бодол тань ариун тунгалаг, ухаан тань саруул уужим, үг тань цэцэн мэргэн, үйлс тань зөв шударга байх болтугай. Түмэн олон минь амгалан ,Төр улс минь төвшин байж, Монголын минь хийморь өөдөө, буян заяа нь дэлгэр оршигээээ...Хурай ,Хурай, Хурай..!" хэмээн мэндчиллээ. 

Д.Ана

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: