С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ойд хүндэтгэл үзүүлнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 23

 

  Монголын нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаагийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхт ойд зориулж хүндэтгэлийн концерт, эрдэм шинжилгээний хурал, фото үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах нээ.

    Тэрбээр эрдэм шинжилгээний хурал, фото үзэсгэлэн нь энэ сарын 24-ний 11:00 цагт ХБК-ийн концертын “А” танхимд болох бол хүндэтгэлийн концерт энэ сарын 25-ны 18:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Ийнхүү их хүмүүний түүхт ойг түүний нэрэмжит “Хөгжим бүжгийн коллеж”-ын хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд тус сургуулиас төрөн гарсан хэн бүхнийг түүхт ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх