Дуучин П.Баярцэнгэл “анчин” болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 25

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг Монголд нэвтрүүлсэн билээ. Тэрбээр "Universe best songs-2010" наадмын шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарч олны танил болсон.  Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн "жүжигчин" залуу хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон. Түүнийг тэр бүр жүжигчин мэргэжилтэй гэдгийг нь мэддэггүй хүмүүс кино урлагт хөл тавилаа гэдэг. 

 

Дүрээ мөнхөлсөн бүтээлүүдээс нь дурдвал, "Миний хайр", "Шинэ жилийн адал явдал" зэрэг уран сайхны кинонд тоглосон. Ёодолоо хэзээ ч орхихгүй хэмээдэг уран бүтээлч маань өдгөө дахин нэг кинонд дүр бүтээж байгаа гэнэ шүү.  Түүний тоглож буй шинэ кино нь "Онч мэргэн" продакшны анхны уран бүтээлд бөгөөд  Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тогложээ.. Киноны нээлтээ хийх хугацаа одоогоор тодорхойгүй байна. 

"Анчид" хэмээх цоо шинэ инээдмийн кинонд дууч залуу ямар дүр бүтээсэн нь нууцлагдсан хэвээр. Энэ нууц бүтээл үзэгчдийн хүртээл болох мөчид задрах нь дамжиггүй. Наана нь дэвшүүлэхэд царайлаг нэгэн залуугийн дүрийг бүтээж орчин цагийн Гамлеттай хөөрхөн охидуудыг эргүүлдэг юм болов уу. Гэхдээ энэ бол одоогоор таамаг төдийхөн гэдгийг уншигч та анхааран биз ээ.

Дууны урлагаа, дэлгэцийн уран бүтээлтэйгээ хослуулж яваа түүнд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэе.

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх