Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 25

 


11026432_890644077652888_526355401_n

Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлагын уран бүтээлчид , мөн Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцох юм байна.

“Энх мэндийн хадаг” тоглолт энэ сарын 28-ны өдөр 17 цагаас Соелын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас “Энхмэндийн хадаг” нэртэй тоглолт үнэ, төлбөргүй болж байгаа. Тиймээс энэ тоглолтыг хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой” хэмээн ярьж байсан юм. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ. Хятад Монголын орчуулагчдын Их хуралд нийтдээ ная гаруй орчуулагчид оролцоно.

11016501_890646524319310_131077963_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх