Найруулагч Б.Тамирын “гарын жүжигчид”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 26

“Охин чамтай”, “Дурлал хаа ч” зэрэг дуугаараа олны танил болсон “Boomtown” хамтлагийг залуус андахгүй мэднэ. Тус хамтлагийн дуучин УДЭТ-ын жүжигчин Б.Тамирыг танихгүй хүн ховор.

Тэрбээр сүүлийн үед кино урлагт хүч үзэн найруулагчаар ажиллаж яваа. Залуу хүн бүрт хийж бүтээхийн "тэмүүлэл" бий. Энэхүү хүслээрээ жигүүр хийн амжилтын шатаар ахиж буй тэрбээр дахин шинэ бүтээлээ  "247 грудас" дэлгэцийн бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Энэхүү бүтээлдээ найз залуудаа хаягдсан Ариунаа сэтгэл санаагаар унаж сэтгэлээ тайтгаруулахын тулд танихгүй дугаар руу залгаж бухимдлаа гаргана. Гэтэл тэрхүү дугаарын эзэн нь санаанд багтамгүй хүн байлаа. Гэхдээ тэр хоёр бие биеэ танилгүйгээр нэг нэгэндээ татагдаж эхэлнэ... мэдээж киноны цааш өрнөх үйл явдлыг энэ удаад түр азнаад дүр сонголт ихэд анхаарал татав.

Найруулагч Б.Тамир "Миний ах атаман", "Аз жаргалын шок" уран сайхны кинондоо жүжигчин М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Одончимэг нарыг сонгон тоглуулсан. Харин энэ удаад дахин эдгээр жүжигчид "247 градус" бүтээлдээ тоглуулжээ. Үүнээс харахад залуу найруулагчийн "гарын жүжигчид" хэмээн авьяаслаг залуу жүжигчдийг хэлж болохоор байна. 

О.Ариун

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх