Дорнодчууд “Зууны манлай хос” дуучдын тоглолтын үеэр театрынхаа хаалгыг эвджээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 02 сар 27

 


Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд XX "Зуун манлай" хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ  дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй  Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ. 

Урлагийн тайзнаа гаран дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жилийг ардаа үдсэн хос дуучид өнгөрсөн сарын 22-ны өдрийн Монгол бөхийн өргөөнөө “Мартагдахгүй юмсан” тоглолт ганц өдөр тоглогдохоор товоо зарласан ч үзэгчдийн хүсэлтээр гурван өдрийн турш хүндлэл дүүрэн болж өндөрлөсөн. Өдгөө манлай дуучид маань хөдөө орон нутгийн түмэн олондоо тоглолтоо хүргэж байгаа билээ.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудад тоглолтоо хийсэн. Аялан тоглолтын тасалбар 10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ч шагчид 30-40 мянгаар зарж байна гэнэ шүү. 

Дашрамд дуулгахад, Дорнод аймагт болсон тоглолтын үеэр үзэгчид зааландаа багтахгүй театрынхаа хаалгыг эвджээ. Арга ч үгүй биз ээ ард түмний хайртай хос дуучид зодог тайлах гэж буй болохоор тэднийхээ дуу хоолойг ихэд санасан нь дамжиггүй юм.

Аялан тоглолт Сүхбаатар аймаг 02 сарын 28-нд Түвшинширээт суманд, 03 сарын 01-нд Дэлгэрэх суманд, 03 сарын 02-нд, Дорноговь аймагт 03 сарын 03-нд, Мандах суманд 03 сарын 04-нд, Цогц-цэций суманд, 03 сарын 05-нд, Өмнөговь аймагт 03 сарын 06-нд, Дундговь аймагт 03 сарын 07-нд, Багануур дүүрэгт 03 сарын 08-нд Налайх дүүрэгт болно.

О.Ариун

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх