Дуучин П.Идэржавхлангийн “Ижий энтэй эгч” тоглолтын тасалбар дуусчээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 03 сар 01

 

   Дуучин П.Идэржавхлан “Ижий энтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа нэрлэсэн уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө хийж уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгох гэж байгаа билээ.

   "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”  зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай, дуучин түмэндээ хүндлэгдсэн түүний тоглолтын тасалбар хэдийнэ эзэддээ очиж, "Бөхийн өргөө"-ний үндсэн суудал  дууссан байна. Ийнхүү авъяаслаг дуучин маань үзэгч түмний тоглолтын үзэх юм сан гэсэн сайхан сэтгэлийг хүндэтгэж өнөөдөр нэмэлт суудал засч цөөхөн тооны тасалбар гаргахаар болжээ. Ингээд дуучин П.Идэржавхлангаас тоглолтын талаар доорхи тодруулгыг утсаар холбогдож авсан аа хүргье.

- Танд энэ өдрийн мэнд хүргье, тоглолтын бэлтгэл хэр явж байна даа?

- Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө хангагдсаан, сүүлийн хэдэн өдөр амьд хөгжимтэй бэлтгэлдээ орчихсон явж байна.

- Тоглолт амьд болох юмуу тэ?

- Тиймээ тоглолт 100% амьд болох юм. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж, зарим үед үзэгчдийнхээ хүсэлтээр шууд дуулна. Бас хөтлөгч маань үзэгчидтэй хамтран хөтлөж, тоглолтын уур амьсгал тэр чигээрээ амьд халуун дулаан байхаар төлөвлөж байна.

- Тоглолтын тасалбар нь дууссан гэж дууллаа?

- Тиймээ тоглолтын тасалбар дуусч байна. Бөхийн өргөөний үндсэн суудлын тасалбар дуусчихлаа. Гэтэл хүмүүс маань эгчийгээ үзүүлье, ээжийгээ үзүүлье гээд ойр ойрхон залгаад сандаргаж байна. Тэгээд Бөхийн өргөөний хамт олонтойгоо яриад нэмэлт 300-400 суудал гаргалаа. Одоо үзэх хүмүүс нь өнөөдөр маргаашдаа аваад дуусах байх даа. 

- Тасалбар нь дууссан гэхээр үзэгчид таны тоглолтыг ихэд хүлээжээ?

- Тиймээ түмэн олон минь үнэхээр их дэмжиж байна. Ер нь тоглолтын тасалбар дуусна гэдэг чинь үзэгч түмэн дэмжиж байгаа тод илрэл шүү дээ. Одоо тоглолтын тасалбараа яах вэ энэ тэр гэлгүй, зөвхөн тоглолтынхоо найруулга, зохион байгуулалтанд анхаарлаа хандуулж, жинхэнэ амьд гоё тоглолтыг үзэгчиддээ үзүүлэх болноо.

- Танд баярлалаа тоглолтонд нь амжилт хүсье.

- Баярлалаа, намайг дэмжиж байгаа бүх хүмүүстэй чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх