Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажлаад 100 гаруй хоногийг ардаа үдлээ. Хийсэн ажил гэхээсээ илүүтэй хийж буй үйлдэл, хэлсэн үгээрээ олны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Саяхан Улаанбаатар хотын 1,3 сая иргэн утаанаас болж уушги нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Харин энэ асуудлыг эрхэм сайд хэлэхдээ “Улаанбаатар хотын утаа бол гамшиг биш” хэмээн тодорхойлж, битгий сүржигнээд бай гэсэн утгатай үг хэлээд сууж байсан.
2017 03 сар 23
・ 15
・ 2109