Талийгаач Б.Хүслэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн гэрийн цонхоор унаж амь насаа алдсан байдаг. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм. 11 залуу УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүүгийн гэрт хамтдаа хоносон байдаг. Энэ үеэр залуус мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Цагдаа нар талийгаач Б.Хүслэн юуны учир цонхоор унах болов. Түүнийг түлхэж унагасан уу. Эсвэл өөрөө амиа хорлохоор шийдэж цонхоор үсэрсэн үү гэдгийг шалгаж тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа билээ. Талийгаач Б.Хүслэнгийн үхлийн шалтгаан болон залуус мансууруулах төрлийн ямар бодис хэрэглэсэн бэ гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тогтоожээ.
2017 03 сар 16
・ 23
・ 13650